Бөө мөргөл гэдэг ойлголтонд эрт, орой боссон бүх улаач нар хувь
нэмрээ оруулсан. Бөө мөргөл бол шашин гэж мушгигчид, бөө
мөргөлийг үгүйсгээд ч дийлэхгүй. Яагаад гэхээр амьдрал дээр
бөө(улаач) нар төрсөөр өөрсдийнхөө хэмжээнд өгөгдлөө аваад үйлээ
хийгээд явж байна. Бөө мөргөлөөр явж байгаа улаачдыг ирж яваа цаг
хугацаа хоёр тийш нь ялгаж байгааг өдөр тутамдаа харж байна.
Амьдрал дээр байгаад байгаа учраас бас үгүйсгэх боломжгүй
байгалийн хууль юм.
Ирж яваа цэрэг армийг зогсоож чадна
Ирж яваа Тэнгэрийн цагийг зогсоож үл чадна
Бөө(улаач) нарт хүмүүс зовлон тээж ирдэг, зарим нь хэмлэдэг
шүүмжилдэг. Бидний амьдралын замнал өөр өөрсдөндөө таарсан
зовлон, бэрхшээл, дандаа хатууг туулдаг тавилан юм. Чин үнэнч
сэтгэлийг барин зүтгэж байгаа тэнгэрийн улаач нартаа сайн сайхан
бүхнийг хүсье. Та бүхэн минь авах гээхийн ухаанаар хандаарай.
Монголчуудыг Мөнхтэнгэр ивээх болтугай.
Хүний төрөхөөс эхлээд одоог хүртэлх өнгөрсөн амьдралын цаг
хугацааг туулахдаа. Хүн бүр инээд хөөр, баяр, гуниг, гутрал, аз
жаргал, зовлон, өвдөлт, сэтгэлийн шаналал, хүсэл мөрөөдөл, айдас,
гүтгүүлэх, магтуулах баясах гэх мэт дотоод мэдрэмжүүдийг мэдэрдэг.
Эдгээр зүйлсүүд хүний сэтгэлзүйд их, бага хэмжээгээр нөлөөлдөг.
Та би мөн адил ихэнхдээ сайхан зүйлсийг мэдрэхийг хүснэ. Гэвч үнэр,
амт, орчин, бодол дурсамжаар сайхан, муухай бүгд сэдэрдэг. Нэг л
амьдралд байгаа болохоор аавдаа, ээждээ, эмээдээ, өвөөдөө, ахдаа,
эгчдээ, дүү нартаа, найзууддаа, хамаатнууддаа, танихгүй хэн нэгэнд
таагүй мэдрэмжийг бага өгөхийг хичээ. Дээр үеийн айхтар ухаантай
ижий аав нар бяцхан хүүхдүүдээ загнах, зандрах дээрээ тулвал
сургаал үгсээр дуу хоолойны өнгөөрөө илэрхийлж зэмлэдэг байсан нь
ядаж хүүхэд учрын ойлгох гэж бодсоор монголын ам дамжсан үгийг
сурна. Аливаа хүнийг өөрөөс нь илүү мэддэг хүн гэж байхгүй. Ойр
орчныхоо сэтгэл рүү өнгийж юу хүсэж, мөрөөдөж байгааг мэдэхгүй
байж хоосон шүүмж, хоосон зөвлөгөө үр дүн муутай. Хов жив, хэрүүл
гүтгэлэг гэх мэт муухай таагүй зүйлсээс илүү сайн сайхан зүйлс нь
Комментариев нет:
Отправить комментарий