Дэлхий дээр цор ганц нар, сар, гал, уул ус байгаль дэлхийтэйгээ хамгийн ойрхон
шүтэлцээтэй нүүдлийн соёл иргэншилээр амьдарч өнөөг хүртэлх цаг хугацаанд
Монголчуудын үр удам тасраагүйн нууц нэгэн учиг нь Мөнх тэнгэрийн тамгатай
хөвүүд охид юм. Монгол хүүхэд бүр хөх толботой төрдөг ч бүгд Мөнх тэнгэрийн
нууц тамгатай төрдөггүй. Мөнх тэнгэрийн зарилгаар хөрст дэлхийн хөрсийг
хуйлруулан буух хүмүүн заяаг олж төрөх эрх нь ч нууц юм. Нэгэн цаг үед бүгд
байхгүй мэт чимээ сураггүй мэт болдог нь алга болсон бус хэсэг хугацаанд Мөнх
тэнгэрийн зарлигаар далд ордог төдий юм. Энгийн нүд, энгийн бодол, оюунаар
тайллахад үл тайлагдах тийм сонин гайхамшиг юм. Настан буурлууд хүн болж
төрөх бол зүүний үзүүр дээр тогтох нэг ширхэг шар будаатай адилтган сургадаг.
Үүнээс ч илүү нарийн учиг нь үл тайлагдах орчлон ертөнцийн зохицуулан мэдэх
асуудал юм уу гэлтэй ховроос ховор хүмүүн заяа юм. Ийм хувь тавилангаар хөрст
дэлхийд бүрэлдэн бие болохоос эхлэн хэвлийдээ тээх цусан төрлийн ижийнхээ
удам, ясан төрлийн аавынхаа удамд зөн совин хийгээд учрал тохиолоор мэдээ
өгөн мэдэгддэг. Энэ сонин тавилан хийгээд тэнгэрийн өгөгдөлтэй амьдралын
зурлагыг хэн нэгэн эрх мэдэлтэн, эрдэмтэн мэргэд, ижий аав нь ч баллуурдан
арилгаж, өөрчлөн зурах заяа тэдэнд байхгүй. Мөнх тэнгэрийн элч болж төрсөн
охид, хөвгүүд нь энэ махан биеийнхээ нэг насны амьдралыг эртний үрнээс ургасан
модны мөчир адил сүлжилдэх өөрийн ураг удмынхаа хэлтгий заяаг нь засаж
тэгшлэх, өвдсөн нэгэнг нь илбэн барьж тэнхрүүлж, төөнөн засаж төвшитгөх
үүрэгтэй. Энэхүү хүндтэй үүргийг биелүүлэхээр төрсөн балчир охид, хөвгүүд нь
өөрийн хувь төөрөгдөө таарсан сорио, шалгуурт үргэлж өртөж итгэлийн илд,
сэлгэлийн хатыг олж ухааран, оюун ухаан, мэлмий, сонор, зөн совингоо сэргээн
бэлтгэгдэж ирдэг учиртай. Энэ нь онгод тэнгэртэйгээ холбогдон дээдлэн засаж
улаач болох хүртэлх цаг хугацааны замналд үргэлжилдэг амьдралын нэгэн хэсэг
юм. Онго тэнгэр, ураг удмынхаа дээд үеийн өвөг дээдистэй зүүд нойрондоон
уулзаж, далд ертөнцийн үүд хаалгыг нэвтлэн харах мэлмийтэй юм. Хөрст дэлхийн
тоосыг хуйлруулан улаачийнхаа биед буух онгодыг мөн л тэнгэрийн хувь
тохиолоор сонгогдсон ураг удмын балчир түших өгөгдөлтэй байдаг.Ийнхүү Мөнх
тэнгэрийн тамгатай улаачид, онгод тэнгэрүүд, эрхэм түшээ 3 чандмань эрдэнэ шиг
бие биесээ дэмнэн шүтэлцдэг. Аливаа үйлэнд нэг зүрх сэтгэлтэй, зориг шулуудан
хийх аваас хариу өгөөж нь өндөр байдаг. Тэнгэрийн онгод хэдий чадалтай ч улаач
ухаж ойлгохдоо мунхаг бол явцгүй мөн улаач хэдий чадалтай ч түшээ муйхар
аргаар мунхаглан хэлмэрчилвэл мөн явцгүй, бүрэн гурван хүйн холбоос эрч нь
сулардаг байна. Онгод тэнгэр нь монголын гүн ухаан, бөөгийн зан үйл, ухамсарын
түвшин өндөр байхыг улаач, түшээ нараасаа адил шаарддаг. Монголын гүн ухаан
академик сургуульд бус байгаль дэлхийтэйгээ ойр хөдөө аж ахуйн хөдөлмөр
эрхлэх чинээгээр тэлж нэмэгддэг.Бөө бөөгийн бөөлөө өөр, бүжин туулайн дэгдэлт
өөр учир зан үйл нь дахин давтагдашгүй юм. Ухамсарын түвшин дорой байх

тусмаа хэрүүл тэмцэл, бусдын жижиг өө сэвийг хөөрөгдөн хов болгон хөөж, өөрийн
хувь заяаг доош татдаг. Ухамсарын түвшин өндөрт байх тусам бусдыг хайрлаж
энэрдэг тэдний бодох бодол хурдан хийгээд хиргүй тунгалаг, сэтгэл уужуу тавиу
байдаг. Нэгнээ хуулбарлан хөгжих бус дахин давтагдашгүй мөнх чанараа улам
хөгжүүлэн хүч чадалаа эрчлүүлэн цагаан сүүн цацал адил буян хишигээ
дэлгэрүүлэн түгээхийг ерөөе.
Алдаа мадагтай сийрүүлсэн бол Мөнх тэнгэр минь өршөөж ивээ.

Комментариев нет:
Отправить комментарий